ОБГ-ын алба сурталчлах өдөрлөг болов


Нийтэлсэн: 2019-06-20 15:29:46

ОБГ-ын алба сурталчлах өдөрлөг болов

Архангай аймгийн Онцгой байдлын газар байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаа ба ойгоо тохиолдуулан тус газраас алба сурталчлах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, Цэргийн штабын дарга Ж.Ганбаатар нар оролцсон юм. Энэ үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг өгсөн юм. Мөн албаны хэмжээнд ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийг иргэдэд танилцуулсан юм.
Алба сурталчлах үеэр МУЗН-ийн түүхт 80 жилийн ойн хүндэт медалиар гал унтраах 51-р ангийн захирагч, дэд хурандаа Д.Хонгор, эрэн хайх аврах салбарын дарга, хошууч Ц.Дэлгэр нарыг, мөн "Энэрэл" алтан медалиар Г.Түвшинбаяр, П.Мэндсайхан, Д.Нямжаргал, Т.Баттулга, Б.Алтанхуяг нарыг, "Шилдэг залуу" алтан медалиар М.Эрдэнэбаатарыг Архангай дахь УЗХ-ноос шагнаж урамшууллаа.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com