Hacklink #nobmec#7. koğuştaki mucize izleevden eve nakliyat jigolo ajansi jigolo ajansi ugurnakliyat instagetfollower instagram takipçi satın al evden eve nakliyat Архангай аймаг

БНСУ-ын Тэгү хотын соёлын холбоодын гишүүд Архангай аймагт айлчлав


Нийтэлсэн: 2019-11-18 11:36:33

БНСУ-ын Тэгү хотын соёлын холбоодын гишүүд Архангай аймагт айлчлав

БНСУ-ын Тэгү хот дахь Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч, Монгол-Солонгосын нийгэмлэгийн тэргүүн Sangdea Nam-аар ахлуулсан Тэгү хотын соёл урлагийн болон гэрэл зургийн холбоодын тэргүүн, гишүүд Архангай аймагт ажлын айлчлал хийж, аймгийн Засаг даргатай өнөөдөр уулзлаа. Мөн Тэгү хотод үйл ажиллагаа явуулдаг хог боловсруулах "Worldro" компаний захирал Jeonggab Lee ирсэн байлаа. Тэд аялал жуулчлал болоод хог боловсруулах үйлдвэрийн талаар ярилцаж, саналаа солилцсон. Солонгосчуудын зүгээс Тэгү хотод Архангай аймгийг сурталчлах төвийг байгуулж болох тухай санал хэллээ. Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх 2020 оны 12-р сард тохионо. Энэ үеэр Монголд, ялангуяа Архангай аймагт авсан гэрэл зургуудаар том үзэсгэлэн гаргах гээд бэлтгэл ажилдаа орсныг дуулгасан юм. Аймгийн Засаг даргын зүгээс гэрэл зурагчид, уран бүтээлчдын үзэсгэлэнг БНСУ-д гаргах тал дээр хамтарч ажиллах боломжтой гэв.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com