Error. Page cannot be displayed. Please contact your service provider for more details. (25)

Архангай аймаг

ШАТСАН ОЙД СЭРГЭН УРГАЖ БУЙ ЗУЛЗАГАН МОДДЫГ ХАШИЖ ХАМГААЛАВ


Нийтэлсэн: 2020-01-24 18:05:35

ШАТСАН ОЙД СЭРГЭН УРГАЖ БУЙ ЗУЛЗАГАН МОДДЫГ ХАШИЖ ХАМГААЛАВ

Булган сумын Баянбулаг багийн Ханхар Онь хэмээх газарт 18-н жилийн өмнө ойн түймэр гарч тэр хэсгийн ой шатжээ. Шатсан ой нь байгалийн жамаар сэргэж, зулзаган модод ихээр ургаж буй хэдий ч малын хөлийн даац хэтэрсэн өнөө үед зулзаган моддыг идэх талхлах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэдгээр зулзаган моддын сэргэн ургах явцад туслах зорилгоор Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгээс тус сумын нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч хаягдал мод, шигүү ургасан ойг сийрэгжүүлсэн шургааг ашиглан хашиж хамгаалж байна. Нөхөрлөлийн гишүүд нийт 8 га талбайг хоёр өдрийн хугацаанд хашиж, хамгаалсан байна. Ингэснээр мал орох аюулгүйгээр зулзаган модод сэргэн ургах юм. Мөн нэмж ирэх хавраас нөхөн сэргэлтийн тарилтыг хийж, суулгац суулгах юм.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com