RootAyyıldız Kamagra jel php bypass shell shell indir php shell indir tempobetfarmasi üyelikweb tasarım1xbettuzla escortshort hairstylessex hikayeleri evden eve nakliyat jigolo caddecilingir elektrikciii jigolo ajansi evden eve nakliyattempobettempobettempobettempobettempobet Архангай аймаг

Эрдэнэмандал, Тариат, Хотонт сумдад Жүдо бөхийн татами, кимоно өглөө


Нийтэлсэн: 2020-05-14 16:19:53

Эрдэнэмандал, Тариат, Хотонт сумдад Жүдо бөхийн татами, кимоно өглөө

Аймгийн Биеийн тамир спортын газраас жүдо бөхийг хөдөө орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор БСШУСЯ-нд Жүдо бөхийн хэрэглэл материалын хүсэлт тавьсан байна. Үүний хүрээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг-Биеийн тамир,спортын газраас аймгийн биеийн тамир спортын газарт 72 ширхэг жүдо бөхийн дэвжээ /татами/-г өглөө. Эдгээр 72 ширхэг дэвжээг Аймаг болон Улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн тогтмол өндөр амжилт үзүүлдэг 3-н сумыг сонгон хуваариллаа. Эрдэнэмандал суманд 28 ширхэг, Тариат, Хотонт сумдад тус бүр 22 ширхэг татами-г хуваарилж мөн аймгийн БТСГ-аас эдгээр 3-н сумдад 5,5 ширхэг жүдо бөхийн өмсгөл /кимоно/-г бэлэглэлээ. Жүдо бөхийг хөдөө орон нутаг хөгжүүлэх зорилгоор жүдо бөхийн дэвжээгүй ч тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулдаг сумдад ийнхүү дэвжээ олгож байгаа юм. Дашрамд дурдахад анхны олимпд оролцож байсан Монгол улсын начин Л.Рэнцэндорж Эрдэнэмандал сумаас амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com