Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

ЭЕШ-ын ур чадварын төрлөөр 750-аас дээш оноо авсан сурагчдыг урамшууллаа


Нийтэлсэн: 2020-09-21 09:49:39

ЭЕШ-ын ур чадварын төрлөөр 750-аас дээш оноо авсан сурагчдыг урамшууллаа

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны А/635 дугаар захирамжаар “Улсын төрөлжсөн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталсан. Тус журмаар элсэлтийн ерөнхий шалгалтын ур чадварын буюу хар зураг, дуу хөгжим, биеийн тамирын төрлүүдээр 750-800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулахаар болсон. Үүний хүрээнд өнөөдөр 2 багш, 4 сурагчийн урамшууллыг олголоо.
Үүнд, Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Дүрслэх урлаг, зураг зүйн багш Мөнхтөрийн Одбаяр, түүний бэлтгэсэн сурагчид А.Цэрэннадмид, М.Дамдинсүрэн, А.Өсөхбаяр.
Эрдэнэбулган сумын Лаборатори 1 дүгээр сургуулийн Дуу хөгжмийн багш Цэрэндоржийн Болдбаатар, түүний бэлтгэсэн сурагч, Н.Хишиг-Ундрах нарыг нийт 1125000 төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
М.Дамдинсүрэн, Н.Хишиг-Ундрах нар нь өмнө нь математик, монгол хэлний хичээлүүдээр тус бүр 750-с дээш оноо авч, аймгийн баяр наадмаар Засаг даргаас шагнал гардаж авч байв

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com