Hacklink #nobmec#hd film izleizmir escortcasino siteleribedava bahisasianproblemgambling.org Архангай аймаг

БАГШ НАРЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


Нийтэлсэн: 2020-10-05 09:03:07

БАГШ НАРЫН БАЯРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийн хүндэтгэлийн баярын хурлыг аймгийн ЗДТГ-аас Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа. “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч багш” уралдааны шилдэг сургууль, багш нарын шагналыг баярын хурлын үеэр гардууллаа. 1-р байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийг тус бүр 3,0 сая, 2-р байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийг тус бүр 2.0 сая, 3-р байрт шалгарсан сургууль, цэцэрлэгийг тус бүр 1,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан бол “Бүтээлч багш” уралдааны тэргүүн байрт шалгарсан багшийг зөөврийн компьютер, 2-р байрт шалгарсан багшийг олон үйлдэлт принтер, 3-р байрт шалгарсан багшийг нэг үйлдэлт принтерээр тус тус шагнаж урамшуулаа. Өнөөдрийн багш нарын баяраар аймгийн хэмжээнд Засгийн газрын салбарын “Боловсролын тэргүүний ажилтан”-аар 33, “Боловсролын яамны жуух”-аар 53, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 8, аймгийн “Тэргүүний ажилтан”-аар 6, аймгийн “Засаг даргын жуух”-аар 32, аймгийн “Хүндэт өргөмжлөл”-өөр 8, “Багшийн алдар” медалиар 23, “Ахлах багш” тэмдэгээр 25, “Аргазүйч” тэмдэгээр 28 багш тус тус шагнууллаа.
Мөн энэ үеэр Өгийнуур, Өлзийт, хашаат, Хайрхан, Хотонт, Цэцэрлэг, Эрдэнэбулган сумын 5, Ирээдүй сургуулиудын “Багшийн хөгжлийн төв”-д тус бүр 4,0 сая нийт 32,0 сая төгрөгийн техник тоног төхөөрмж олголоо. 2018-2020 онд нийт 20 сургуулийн Багшийн хөгжлийн төвийг 80,0 сая төгрөгийн техник тоног төхөөрөмжөөр хангаад байна.

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com