RootAyyıldız Kamagra jel php bypass shell shell indir php shell indir tempobetfarmasi üyelikweb tasarım1xbettuzla escortshort hairstylessex hikayeleri evden eve nakliyat jigolo caddecilingir elektrikciii jigolo ajansi evden eve nakliyattempobettempobettempobettempobettempobet Архангай аймаг

Тусгай зөвшөөрөл




ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЕ ШАТ:

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үйл явц нь 2 үе шаттай явагдана.

1-р шат: “Төсөл” ирүүлэх. Төслийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145 дугаар тушаалын дагуу бичнэ.

Төсөл нь эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2016-2017 онд баримтлах чиглэлийг баталсан Эрүүл мэнд, спортын сайдын “Чиглэл батлах тухай” 2016 оны 258 дугаар тушаалтай нийцсэн байна.

Төсөлд импортлох болон үйлдвэрлэх бүтээгдэхүүн, ажиллах боловсон хүчин, ажлын байрны мэдээлэл, эдгээрийг нотлох баримт бичгийг хавсаргаж ирүүлнэ.

2-р шат: “Баримт бичиг” бүрдүүлж ирүүлэх

Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагаас ирүүлсэн төслийн баримт бичгийг тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар дэмжсэн тохиолдолд ажлын байрыг бэлэн болгосны дараа, дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.

А/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1-д заасан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

11.1.1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
11.1.2. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
11.1.4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; /тусгай зөвшөөрөл олгосон тохиолдолд тушаана
11.1.5. Тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

Б/ Эрүүл мэндийн тухай хуулийн 19.10-д заасан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

19.10.1. Үүсгэн байгуулагчийн шийдвэр;
19.10.2. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт;
19.10.3. Энэ хуулийн 19.6-д заасан мэргэжлийн үйл ажиллагааны төсөл;
19.10.4. Эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;
19.10.5. Багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;
19.10.6. Эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГУУЛАХАД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ. Тусгай зөвшөөрөлийн хугацаас сунгуулахаас өмнө хаягийн өөрчлөлтийг хийлгэсэн байх шаардлагатай.

  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл;
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний эх хувь;
  • Харьяа дүүргийнхээ татварын газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  • НД-ийн газраас тодорхойлолт авах; /сүүлийн 3 жилээр/
  • Ажиллагсадын мэдээлэл; /Мэргэжлийн эм зүйч, эмч, мэргэжилтний дипломын хуулбар, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл/
  • Сүүлийн 3 жилд хийсэн ажлын тайлан /Холбогдох байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандартыг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил, улсын бүртгэлд бүртгүүлсэн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, импортлосон бүтээгдэхүүний талаар тайланд тусгана./
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Тусгай зөвшөөрөл сунгагдсаны дараа тушаана/.

2019 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ОРОН НУТГИЙН САЛБАР КОМИССЫН 1,2,3,4,5 ДУГААР ХУРЛААС ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА СУНГАСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРС
Байгууллагын нэр Үйл ажиллагааны чиглэл Хаяг Тусгай зөвшөөрлийн сунгасан хугацаа
Улсын эмнэлгүүд
1 Хотонт сумын эрүүл мэндийн төв Анхан шатны эрүүл мэндийн төв Хотонт сум 5 жил
2 Тариат сумын сум дундын эмнэлэг Эрдэнэбулган сум
3 Нэгдсэн эмнэлэг 2 дагч шатлалын эмнэлэг 3 жил
4 Хоршоололын хүн эмнэлэг Анхан шатны эрүүл мэндийн төв
5 Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төв Цэцэрлэг сум
6 Өгийнуур сумын эрүүл мэндийн төв Өгийнуур сум
7 Их тамир сумын эрүүл мэндийн төв Их тамир сум 5 жил
8 Ар манал Өрхийн эрүүл мэндийн төв Эрдэнэбулган сум 5 жил
Эмийн сан
1 Монфа эмийн бөөний төв эмийн бөөний төв Эрдэнэбулган сум 3 жил
2 Ар-дэлгэр мөрөн эмийн сан эмийн сан
3 Энх мэнп Фарм эмийн сан Өгийнуур сум
4 Монгол эм импекс концернийн Ар хангай эм хангамж компани эмийн бөөний төв Эрдэнэбулган сум
5 Мөнх сэцэн эргэлтийн эмийн сан эргэлтийн эмийн сан Хангай сум
6 Мөнхийн дусал эмийн сан эмийн сан Чулуут сум
7 ЭЭЧТУС эргэлтийн эмийн сан эргэлтийн эмийн сан Цахир сум
8 Нандийн холбоо эргэлтийн эмийн сан холбоо эргэлтийн эмийн сан Төвшрүүлэх сум
9 Замбал эмийн сан эмийн сан Эрдэнэбулган сум
10 Өнө-Энх эмийн сан
11 Хөнөгт эмийн сан Батцэнгэл сум 2 жил
12 Ар-Үр эмийн сан Цэнхэр сум 3 жил
13 Цээнэ хайрхан эргэлтийн эмийн сан эргэлтийн эмийн сан Тариат сум
14 Жаргалант цээнэ эмийн сан эмийн сан Жаргалант сум
15 Ар-Алтангагнуур эмийн сан Өндөр улаан сум
16 Бүүвэйбаатар эмийн сан Хайрхан сум
17 Даш эмийн сан Хангай сум
Хувийн эмнэлэг
1 Хангай мамба дацан Уламжлалт Эрдэнэбулган сум 2 дугаар баг 3 жил
2 Гэгээн үйлс шүдний эмнэлэг шүдний эмнэлэг Эрдэнэбулган сум
3 Дөлгөөн арц Дотор, эмэгтэйчүүд
4 Ар тооромт шүдний эмнэлэг
5 Тунгалаг тамир Уламжлалт
6 Шинэ дент шүдний эмнэлэг эмнэлэг 2 жил
7 Зүүхэн эмнэлэг Дотор 3 жил
8 Ивээлт манал сэтгэц наркологийн үүдэн эмнэлэг сэтгэц наркологийн үүдэн эмнэлэг
9 Оюут номгон шүдний эмнэлэг шүдний эмнэлэг
Ариутгал халдваргүйтгэлийн ХХК
1 Мэргэн насан ариутгалын ХХК Ариутгах халдваргүйжүүлэх Эрдэнэбулган сум 2 жил

2019 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ОРОН НУТГИЙН САЛБАР КОМИССЫН 1,2,3,4,5 ДУГААР ХУРЛААС ШИНЭЭР ТУСГАЙ ЗӨВГӨӨРӨЛ ОЛГОСОН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРС
Байгууллагын нэр Хаяг Үйл ажиллагааны чиглэл Тусгай зөвшөөрөл олгосон хугацаа
Эмийн сан
1 Хатан очир эмийн сан Хотонт сум эмийн сан 1 жил
2 Тайжис Фарм эмийн сан Эрдэнэбулган сум 1 жил
3 Ач эмийн сан 2 жил
4 Ариун ус эмийн сан Өлзийт сум 2 жил
5 Ануго эмийн сан Цэцэрлэг сум 1 жил
Эмнэлэг
1 Зүүхэн нэмэлтээр Лабораторын чиглэлэл нэмүүлэх Эрдэнэбулган сум Дотор, Лаборатори 1 жил
2 Энх од дотор,ЭХО-ны чиглэлээр үүдэн эмнэлэг Дотор, Эхо
3 Их тамир сувилал Их тамир сувилал сувилал 2 жил
4 Нархан хүүхдийн үүдэн эмнэлэг Эрдэнэбулган сум хүүхдийн үүдэн эмнэлэг 3 жил
5 Ар-Очцо хүүхдийн үүдэн эмнэлэг Төвшрүүлэх сум хүүхдийн үүдэн эмнэлэг 2 жил
Ариутгал, халдваргүйтгэлийн ХХК
1 Цогц ариутгал ХХК Эрдэнэбулган сум Ариутгах, халдваргүйжүүлэх 2 жил

2019 ОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ОРОН НУТГИЙН САЛБАР КОМИССЫН 1 ХУРЛААС ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГЫН НЭРС
Байгууллагын нэр Хаяг Үйл ажиллагааны чиглэл Тусгай зөвшөөрөл олгосон хугацаа
Эмийн сан
1 Эрүүл энхийн түүчээ үүдэн эмнэлэг (дотор, хүүхэд) Хотонт сум түр хугацаагаар Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн түр хугацаар түдгэлзүүлсэн


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг шинэчлэн батлуулсан.

Энэ журмын дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах /шинээр/ авахад дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:

  • Сумын Засаг даргын тодорхойлолт
  • Цагдаагийн тодорхойлолт /хэсгийн төлөөлөгч/
  • Үл хөдлөх гэрчилгээ /хуулбар/
  • Цахим үнэмлэхний хуулбар
  • Гар өргөдөл /холбоо барих утасны дугаараа бичих/
  • Тохирлын гэрчилгээний хуулбар /хугацаа дуусаагүй байх/
  • Татварын тодорхойлолт
  • Хугацаа дууссан тусгай зөвшөөрлийн хуулбар байна.


Журмын шалгуур хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгосон байна.
2019 онд нийт 164 тусгай зөвшөөрөл олгосноос спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 139, спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 19, спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 6 олгогдсон байна.


Шийдвэр Үйлчилгээний төрөл Нийт олгогдсон Сунгалтаар Шинээр олгогдсон Хүчинтэй хугацаа
1 2019.01.21-ний өдрийн А/24 дугаар захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 35 35 - 2 жил
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 2 2 -
2 2019.03.25-ны өдрийн А/188 дугаар захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 43 43 - 2 жил
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 3 3 -
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 3 3 -
3 2019.06.06-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 22 22 - 2 жил
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 3 3 -
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 1 1 -
4 2019.07.31-ний өдрийн А/412 дугаарр захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 1 - 1 2 жил
5 2019.08.22-ны өдрийн А/438 дугаар захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 22 2 3 2 жил
Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 2 2 -
6 2019.11.20-ны өдрийн А/621 дүгээр захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 10 7 3 2 жил
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 2 1 1
7 2019.12.26-ны өдрийн А/739 дүгээр захирамжаар Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 9 8 1 2 жил
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл 5 4 1
Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл /нэр солих/ 1 1 -
Нийт дүн 164 154 10


2020 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Үйлчилгээний төрөл Олгогдсон Сунгалтаар Шинээр олгогдсон Хүчинтэй хугацаа
1 Аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/34 дугаар захирамж Спритийн өндөр агууламжтай согтууруулах ундааг худалдах тусгай зөвшөөрөл 9 9 - 2 жил

ХОЛБОО БАРИХ

Нутгийн захиргааны ордон Архангай аймаг Эрдэнэбулган сум

Утас: 7033-3231
Факс: 7033-3208
Цахим шуудан: arkhangai.gov@gmail.com