Slide background
Slide background
Slide background

Ил тод байдал

АРХАНГАЙ   АЙМГИЙН  ОРОН  НУТГИЙН  ӨМЧИЙН  ГАЗРЫН   2017 ОНД   ЗОХИОН БАЙГУУЛСАН  АВЛИГЫН ЭСРЭГ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 

ЖИЛИЙН ЭЦСИЙН  ТАЙЛАН

ЗОРИЛГО НЬ: Орон нутгийн өмчийн газрын  гол зорилго нь төрийн өмчийн бодлого боловсруулах,хэрэгжүүлэх удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахад оршино.

Үйл ажиллагааны стратегийн  зорилт:

Орон нутгийн өмчийн газар нь  үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.

  1. Төрийн өмчийн талаар хууль тогтоомж,бодлого,чиглэл,баримт бичгийн төсөл боловсруулах,төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага зохион байгуулалтаар хангах
  2. Төрийн өмчийн эзэмших, ашиглах,хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, төрийн өмчийн бүрэн бүтэн байдал,төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих
  3. Худалдан авах ажиллагааг төлөвлөн батлагдсан төсвийн хүрээнд ил тод,өрсөлдөх тэгш боломжтой ,үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах
  4. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайлалыг хангах, хууль, эрх зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл,технологийн хөгжлийг хангах зэрэг болно.

Орон нутгийн өмчийн газар нь байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого ,чиглэлийг тусган хэрэгжилтийг нь уялдуулан зохион байгуулж байна. Тус байгууллага нь  “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-г албан хаагчдаас санал авч дээд газрын төлөвлөгөөнд тусгуулан Аймгийн засаг даргаар батлуулан албан хаагчдын үүрэг оролцоог тодорхой  болгосон. Авлигын эсрэг үйл ажиллагааны тайланг боловсруулахдаа “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгагдсан шалгуур үзүүлэлт бүрийг хангах чиглэлээр тайлагнаж  байна.

                   НЭГ: ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ,ҮР ДҮН

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах  энэ талаархи мэдээллийг иргэд байгууллага чөлөөтэй авах боломж, нөхцлийг хангахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч, боломжит хэлбэрээр сурталчилж байна.

Arkhangai.gov.mn сайтын хууль эрх зүй, Авлигын эсрэг үйл ажиллагаа цэс, байгууллагын ил тод мэдээллийн самбарт  авлигын эсрэг хууль тогтоомж, байгууллагын төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох журмыг байршуулан сурталчилж,энэ ажлыг мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн  З.Баянмөнх хариуцаж ажил үүргийн хуваарьт нь тусгасан. Байгууллагад хөдөлгөөнт тавиур ашиглан авлигын эсрэг хууль тогтоомжийн ном товхимол, сурталчилгааны материал, холбогдох ном, сэтгүүл, судалгааны  дүн зэргийг байршуулан сурталчилж, тогтмол сэлбэн баяжуулж байна.

              ОНӨГнээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Байгууллагын албан хаагчдад цахим дотоод сүлжээг ашиглан авлигын эсрэг хууль тогтоомж, холбогдох мэдээлэл, сурталчилгаа, хуулийн хугацаа сануулах арга хэмжээг зохион байгуулж байна.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа,соён гэгээрүүлэх ажлын хүрээнд байгууллагын албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулсан.

        А3 сертификат олгох сургалтанд бүх сумдаас 2-3 төрийн болон иргэний төлөөлөл хамрагдлаа.  Ёс зүй ба ёс суртахуун лекц 2017 оны 2-р сарын 10-нд лектор нь:   Байгууллагын   ЭБАТ   Д.Эрдэнэтуяа.

2017 оны 01-р сарын 06-нд Аймгийн ИТХ-ын танхимд АТГ-аас зохион байгуулсан цахим сургалтанд  эрх бүхий ажилтан Д.Эрдэнэтуяа хамрагдан тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан.

2017 оны 09-р сарын 21-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн найруулгын төслийн тухай  цахим хуралд байгууллагын ажилчид бүрэн хамрагдсан. 2017 оны 10-р сарын 13-ний өдөр захиргааны хурлын заланд Төрийн үйлчилгээний ур чадвар,төрийн албаны өрсөлдөх чадвар,Авлигын эсрэг хууль,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар Мэдлэгийн сүлжээ төрийн бус байгууллагатай хамтран сургалт зохион байгуулсан.

2017 оны 10-р сарын 27-ний өдөр захиргааны хурлын заланд ЗДТГ-аас зохион байгуулсан агентлагын удирдлагууд, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнүүдэд хяналт шинжилгээ үнэлгээний чадавхийг бэхжүүлэх сургалтанд байгууллагын мэргэжилтнүүд хамрагдан  хууль, тогтоол шийдвэрийн биелэлт,төсвийн хэмнэлт үр ашиг, өмчийн ашиглалт,гэрээ, тайлан мэдээний талаар зөвлөгөө өгсөн.

           ААН болон иргэний төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөгч нарт цахим тендерийн талаархи  сургалтыг ТӨБЗГ-тай хамтран зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог сайжруулахадчиглэсэн сургалтыг зохион байгуулсан.

                                             Цахим тендерийн нээлт

                    АТГ-аас цахим сургалтын зохин байгуулаж байгаа нь:

               ХОЁР:      ТӨРИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД

                                                 НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

Орон нутгийн өмчийн газар нь  байгуулагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд төрийн өмчит болон орон нутгийн өмчийн харъяа хуулийн этгээдийн  санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төлөвлөгөө, хуваарийг гарган шалгалтын төлөвлөгөөнд батлагдсанаар төрийн өмчит 18 хуулийн этгээд зэргийг судлан шалгалтанд хамруулахаар бэлтгэж байна. Энэ ажлыг хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн С.Сүнжидмаа хариуцаж байна.

Аймгийн ИТХТ-ийн хурлаар “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”, “ Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний загвар, журмыг  батлуулж 2017 оны эхний 11 сарын байдлаар орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг Эрдэнэбулган сумын 51 төсөвт байгууллага, бүх сумдын төсөвт байгуулагатай гэрээ байгуулан өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгууллаа.

                                  Өмч тооллого явагдаж байгаа нь:

ГУРАВ: Төсвийн орлого, түүний зарцуулалтын мэдээллийн ил тод байдал:

Байгууллагын нягтлан бодогч С.Сүнжидмаа  Шилэн дансны мэдээллийг хариуцан цахим хуудсанд шаардлагатай мэдээллүүдийг хуулийн хугацаанд нь байршуулан ажиллаж байна.” Шилэн дансны мэдээллийн самбар”-ыг байршуулан байгууллагын төсөв, санхүүгийн мэдээллийг тогтмол шинэчилж олон нийтийн мэдээлэл авах  боломжийг  бүрдүүлэн ажиллаж байна. ЗДТГ-т төсвийн хэмнэлт,үр ашигтай  ажилласан үйл ажиллагааны талаархи тайлан бусад мэдээг хугацаанд нь гарган өгч байна.

         Дөрөв: Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл,бүртгэлийн ил тод байдал

“ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил , үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 47.3-т зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж буй бүх гишүүд худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн  байх буюу худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох  сургалтанд хамрагдаж, А3 гэрчилгээ авсан байх шаардлага тавигддаг. Сангийн сайдын 2014 оны 09-р сарын 30-ний өдрийн 212 тоот тушаалаар батлагдсан  “ Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх , гэрчилгээ олгох журам”-ын дагуу уг сургалтыг  Сангийн яам болон ТӨБЗГ-аас Архангай аймагт 2017 оны 03-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулан сургалтанд  нийт 65 хүн хамрагдсанаас 35 хүн тэнцэж гэрчилгээ авсан.

Байгууллагын чиг үүргийн дагуу А3 гэрчилгээ олгож, бүртгэл хөтлөхөөс гадна тендерт оролцогч ААН-ийн бүртгэлийг гарган цахим хуудсанд ил тод мэдээлж байна. ХАА-наас хөтөлж буй тендерт оролцсон ААН-ийн бүртгэлийн цахим хуудсанд байршуулан тендерт шалгаруулалтанд шалгарсан, шалгараагүй үндэслэл зэрэг мэдээллийг  tender.gov.mn сайтад үр дүнг оруулж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй  төрийн худалдан авах ажиллагааны статистикийг бэхжүүлэх төслийн хүрээнд худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 сургалт, цахим худалдан авах ажиллагааны системийн захиалагчдад зориулсан сургалтыг 2017 оны 03-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулан бүх сумдын 2-3 төлөөлөл аж ахуйн нэгж, иргэний төлөөлөл нийт 100 гаруй хүн хамрагдлаа.

Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамны удирдлагын дор хэрэгжиж байгаа “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 2017 оны 11-р сарын  04-нөөс 11-р сарын 06-ний өдрүүдэд  Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сертификатын сургалтанд сумдын төрийн албан хаагчид,ИНБ-ын төлөөлөл,иргэдийг хамарсан нийт 59 хүн хамрагдсан. Сургалтыг төслийн багш Д.Отгонтуяа, Урантуяа нар заасан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  аж ахуйн нэгж болон иргэний төлөөлөл, төрийн албан хаагч,захиалагчийн төлөөлөлд цахим сургалтыг зохион байгууллаа.

                        А3 сертификат  олгох шалгалт 2017.11.06

          Сургалтанд сумдаас ирсэн төлөөлөгч ,төрийн албан хаагч нар

2017 оны 11-р сарын 04-наас 06-ний өдрүүдэд  төрийн албан хаагч,ИНБ,

иргэдийн  оролцоотой   А3  сертификатын сургалт зохион байгуулсан.

                Үнэлгээний хорооны гишүүд цахим тендер үнэлж байгаа нь:

                        Өмчийн дуудлага худалдаа явуулж байгаа нь:

  Аж ахуй нэгж компаниудын төлөөлөл: Авлигын эсрэг үйл ажиллагаа, мэдээлэлийн ил тод байдлын талаар сургалт явууллаа.

               Тав:     Худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээхудалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах асуудлыг байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд  анхааран ажиллаж байна.

2017 онд зохион байгуулагдсан тендер шалгаруулалтанд шалгарсан, шалгараагүй  компаний үр дүн мэдээлэлийг  ХААГ-ын цахим хуудас www.e-tеnder.mn  Засгийн газрын худалдан авах ажиллагааны   www.e-procurement.mof.gov.mn системд байршуулан олон нийтэд мэдээллэж байна. Мөн 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тендер шалгаруулалтыг дээрхи сайтад байршуулан мэдээллэж байна. 2017 оны тендер шалгаруулалтын урилгыг  Үндэсний шуудан өдөр тутмын сонинд тавьж нийтлүүлж байна. Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mnцахим хуудсант тендерийн урилга,тендерийн баримт бичиг, үр дүнгүүд болон гэрээ байгуулсан ажлуудын шалгарсан оролцогчийн материалыг нийтэлж , олон нийтэд ил тод мэдээлж байна.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2017 оны 06-р сарын 05-ний өдөр төрийн өмчийг орон нутагт шилжүүлэх цахим хурлыг зохион байгууллаа.

           ТӨБЗ-ийн газраас  төрийн албан хаагч нарт сургалт зохион байгуулав.

Зургаа: Авлигын эсрэг хууль тогтомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах  ЭБАТ-ыг томилон  ажиллуулж байгаа байдал

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах эрх бүхий албан тушаалтныг 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 28 тоот  тушаалаар томилж , холбогдох  хуульд заасан урамшууллыг 20 хувиар олгож байна.     ЭБАТ-ын ажил үүргийг Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан Д.Эрдэнэтуяад хариуцуулан ажлын байрны тодорхойлолтод ЭБАТ-ын ажил үүргийг нэмэлтээр оруулан үр дүнгийн гэрээ байгуулсан.  Байгууллагын  ЭБАТ нь  АТГ-ын 2017 оны  01-р сарын 06-ний өдөр зохион  байгуулсан цахим сургалтанд хамрагдан  Авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаар болон бусад зүйлсийн талаар тодорхой  мэдээлэлтэй болсон.

Мэдүүлэг бүрдүүлэлтийн ажил нь ЭБАТ-ын үйл ажиллагааны гол хэсэг, энэ талаар авлигын эсрэг үйл ажиллагааны тайланд тусган ,хэрэгжилтийн явцыг тооцон  ажиллаж байна.  2017 оны 11-р сарын 01-ний байдлаар дуудлаг худалдаа болон тендерт үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллаж байгаа 135 хүний  мэдүүлгийг сайтад шивж оруулсан.

Долоо:   Ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх талаар:

Байгууллагын ёс зүйн дүрэм боловсруулан ажиллах санал  явагдаж байгаа. Ёс зүйн дүрэмд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн заалтууд оруулахаар мэргэжилтнүүд бэлтгэж байна. Зөрчлийн  талаархи мэдээлэл , иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах утас: 70332451 –ийг ажиллуулж захидал, харилцааны ажилтны утас, биечлэн, цахим хэлбэрээр зэрэг боломжит бүхий л хэлбэрээр хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байна. Байгууллагын Arkhangai.onug@gmail.com сайт нээн ил тод байдлын талаар мэдээллэхээр бэлтгэж байна. Ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахин ажиллах,         ёс суртахууны доголдол гаргахгүй байхад дэмжлэг үзүүлэх, сурталчилах зорилгоор Төрийн дуулал, Төрийн албан хаагчийн тангараг, Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9  зүйлийг ил тод байршуулж, байгууллагын  соёлыг бий болгох, албан хаагчдыг соён гэгээрүүлэх арга хэмжээний нэг хэлбэр болгон хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчийн шалгалтыг мэргэжилтэн С.Сүнжидмаа, Ш.Дашлхүндэв  нар   өгч  Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Засгийн газрын 2017 оны 10-р сарын 26-ний өдрийн сахилга хариуцлагы,дэг журмыг чангатгах тухай  01 албан даалгаварыг албан хаагчдад нэг бүрчлэн танилцуулан  төрийн албаны хууль тогтоомж, дүрэм,журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах,иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчлэх,ёс зүйн доголдол гаргахгүй ажиллах ,төсвийн хөрөнгийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах хэмнэлтийг гормыг чанд сахих , ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаг баримтлах чиглэлээр ажилчдын хурлыг хийж  анхааруулан

Найм:                Иргэдийн өргөдөл,гомдол, хүсэлтийг хүлээн авч

                                        шийдвэрлэх  талаар:

 

Байгууллагын үйл ажиллагааг байгууллагын мэдээллийн самбаруудаар дамжуулан олон нийтэд мэдээллэж байна. Ил тод байдлын  мэдээлэл, Шилэн дансны мэдээлэл самбаруудыг ажиллуулж байна. 2017 онд Орон нутгийн өмчийн газарт өмч хөрөнгө, дуудлага худалдаа, тендер шалгаруулалттай асуудлаар иргэдээс ирсэн өргөдөл гомдолыг . Тендер шалгаруулалттай холбоотой асуудлын талаар амаар, утсаар байнга зөвлөлгөө авдаг. Байгууллагын дэргэд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70332451 гэсэн нээлттэй утас ажиллаж байна.

Архангай аймгийн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 2643 өрхийн 13086 иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх тендер шалгаруулалтанд оролцогч “Алтай цайдам ээж” ХХК  тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яаманд гаргасан. Сангийн яамаас 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 5-1/3233 албан тоотоор Захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн. 1 хувийг Алтай цайдам ээж ХХК-нд хүргүүлсэн..

Дэлгэрэх орон сууц өмчлөгчдийн холбооны дарга Шагдарсүмбэрэлийн гомдол АТГ-аас шилжин ирж  2017 оны 07-р сарын 16-ний өдрийн 404 тоот албан бичгээр хот тохижилтын дарга Ю.Батбаатарт хариу хүргүүлсэн.

Архангай аймгийн Цэнхэр сумын Ариун цэврийн байгууламж барих ажлын сонгон шалгаруулалтанд оролцсон Цагаансүмбэр ХХК  тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг сангийн яаманд гаргаж Сангийн яамаас 2017 оны 08 дугаар сарын 15-ний өдрийн 6-1/4817 албан тоотоор Захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн. 1 хувийг Цагаансүмбэр ХХК-нд хүргүүлсэн байна.

 

         Ес:    Авлигын эрсдэл,авлига гарах боломжийг  бууруулах талаар:

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг сонгохдоо санамсаргүй сонголтын аргыг хэрэглэж байна. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүй сонгох сонголтын программ хангамжийн шийдлийг  Цахим худалдан авах системийн 2-р үе шат төслийн хүрээнд шийдвэрлэн хэрэглэж эхлэж байна. Энэ нь үнэлгээний хорооны гишүүдийн ажлын ачаалал тэнцвэртэй болох, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байхад чиглэсэн сонголт гэж үзэж бүх үнэлгээний хорооны захирамжуудыг сайтад оруулж байна.

Шалгарсан компанийн тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем www.mers.gov.mnцахим хуудсанд байршуулан ил тод мэдээллэж байгаа нь шалгараагүй аж ахуйн нэгжүүд харьцуулсан мэдээлэл авах, шударга байдлыг илэрхийлэх, олон нийтээс гарах буруу ташаа ойлголт, үндэслэлгүй хардалт гаргахгүй байх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Үнэлгээний хорооны гишүүдээр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх ,зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргуулан хэвшсэн. АТГ-ын цахим хуудсанд мэдээллийг бүртгэж байна. Одоогийн байдлаар 135 хүний мэдэгдлийг хүлээн авч  АТГ-ийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем meduuleg.iaas.mn –д мэдээллийг оруулж байна.

Одоогийн байдлаар 31 тендер зохион байгуулалтын мэдээллийг оруулсан. Худалдан авах ажиллагаа, төрийн өмчийн дуудлага худалдааны үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэлийг оруулж байгаа ба зар, урилга, холбогдох мэдээллийг Үндэсний шуудан сонингоор дамжуулан олон нийтэд мэдээллэж байна.

Байгууллагад мэдээлэл технолги хариуцсан ажилтан ажиллаж албан хаагчдыг дотоод мэдээлэлээр хангаж, өдөр дутмын ажлаа дотоод сүлжээнд бичиж  удирлага  хяналт тавихад бүрэн боломжтой болсон.

Байгууллагын дотоод аудит, хяналт, шалгалтын хүрээнд илэрсэн авлигын зөрчил, бусад байгууллага, иргэдийн мэдээллээр илэрсэн зөрчил одоогоор бүртгэгдээгүй байна

ТАЙЛАН БИЧСЭН: ОНӨГ-ын ажилтан                        Д.ЭРДЭНЭТУЯА

АРХАНГАЙ   АЙМГИЙН  ОРОН  НУТГИЙН  ӨМЧИЙН  ГАЗРЫН   2017 ОНЫ  ЭХНИЙ  ХАГАС  ЖИЛД  ЗОХИОН БАЙГУУЛСАН  АВЛИГЫН ЭСРЭГ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ТАЙЛАН

ЗОРИЛГО НЬ: Орон нутгийн өмчийн газрын  гол зорилго нь төрийн өмчийн бодлого боловсруулах,хэрэгжүүлэх удирдлагыг сайжруулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд сайн засаглалыг хөгжүүлэх замаар өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжийг хангахад оршино.

Үйл ажиллагааны стратегийн  зорилт:

Орон нутгийн өмчийн газар нь дээрхи эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ.

  1. Төрийн өмчийн талаар хууль тогтоомж,бодлого,чиглэл,баримт бичгийн төсөл боловсруулах,төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн засаглалыг сайжруулах удирдлага зохион байгуулалтаар хангах
  2. Төрийн өмчийн эзэмших, ашиглах,хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах,төрийн өмчийн бүрэн бүтэн байдал,төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих
  3. Худалдан авах ажиллагааг төлөвлөн батлагдсан төсвийн хүрээнд ил тод,өрсөлдөх тэгш боломжтой ,үр ашигтай байх зарчимд тулгуурлан зохион байгуулах, тайлагнах
  4. Захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайлалыг хангах, хууль, эрх зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, мэдээлэл,технологийн хөгжлийг хангах зэрэг болно.

Орон нутгийн өмчийн газар нь байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого ,чиглэлийг тусган хэрэгжилтийг нь уялдуулан зохион байгуулж байна. Тус байгууллага нь  “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-г албан хаагчдаас санал аван дээд газрын төлөвлөгөөнд тусгуулан Аймгийн засаг даргаар батлуулан албан хаагчдын үүрэг оролцоог тодорхой  болгосон. Авлигын эсрэг үйл ажиллагааны тайланг боловсруулахдаа “Төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-д тусгагдсан шалгуур үзүүлэлт бүрийг хангах ажлын агуулгаар тайлагнахыг зорилоо.

                   НЭГ: ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТ,ҮР ДҮН

Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах  энэ талаархи мэдээллийг иргэд байгууллага чөлөөтэй авах боломж, нөхцлийг хангахад чиглэсэн тодорхой арга хэмжээг авч, боломжит хэлбэрээр сурталчилахыг зорьж байна.

Arkhangai.gov.mn сайтын хууль эрх зүй, Авлигын эсрэг үйл ажиллагаа цэс, байгууллагын ил тод мэдээллийн самбарт  авлигын эсрэг хууль тогтоомж, байгууллагын төлөвлөгөө, тайлан болон бусад холбогдох журмыг байршуулан сурталчилж байна. Байгууллагад хөдөлгөөнт тавиур ашиглан авлигын эсрэг хууль тогтоомжийн ном товхимол, сурталчилгааны материал, холбогдох ном, сэтгүүл, судалгааны  дүн зэргийг байршуулан сурталчилж, тогтмол сэлбэн баяжуулж байна.

                       ОНӨГ-ын  мэдээллийн самбар

Байгууллагын албан хаагчдад цахим дотоод сүлжээг ашиглан авлигын эсрэг хууль тогтоомж, холбогдох мэдээлэл, сурталчилгаа, хуулийн хугацаа сануулах арга хэмжээг зохион байгуулж байна.Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа,соён гэгээрүүлэх ажлын хүрээнд байгууллагын албан хаагчдад зориулан сургалт зохион байгуулсан.

        А3 сертификат олгох сургалтанд бүх сумдаас 2-3 төрийн болон иргэний төлөөлөл хамрагдлаа.  Ёс зүй ба ёс суртахуун лекц 2017 оны 2-р сарын 10-нд лектор нь: Байгууллагын   ЭБАТ   Д.Эрдэнэтуяа.

           ААН болон иргэний төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөгч нарт цахим тендерийн талаар  сургалт зохион байгууллаа.

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог сайжруулахадчиглэсэн сургалтыг зохион байгуулсан.

                                             Цахим тендерийн нээлт

                    АТГ-аас цахим сургалтын зохин байгуулаж байгаа нь:

               ХОЁР:      ТӨРИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД

                                                 НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

Орон нутгийн өмчийн газар нь  байгуулагдсанаас хойш  8 сарын хугацаанд төрийн өмчит болон орон нутгийн өмчийн харъяа хуулийн этгээдийн үйлдвэрлэл, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төлөвлөгөө, хуваарийг гарган шалгалтын төлөвлөгөөнд батлагдсанаар төрийн өмчит 18 хуулийн этгээд зэргийг судлан шалгалтанд хамруулахаар бэлтгэж байна.

Аймгийн ИТХТ-ийн хурлаар “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”, “ Орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний загвар, журмыг  батлуулж 2017 оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг Эрдэнэбулган сумын 51 төсөвт байгууллага, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган сумын 21 төсөвт байгуулагатай гэрээ байгуулан өмч хамгаалах байнгын зөвлөлийг байгууллаа.

                                  Өмч тооллого явагдаж байгаа нь:

ГУРАВ: Төсвийн орлого, түүний зарцуулалтын мэдээллийн ил тод байдал:

Байгууллагын нягтлан бодогч С.Сүнжидмаа  Шилэн дансны мэдээллийг хариуцан цахим хуудсанд шаардлагатай мэдээллүүдийг хуулийн хугацаанд нь байршуулан ажиллаж байна.” Шилэн дансны мэдээллийн самбар”-ыг байршуулан байгууллагын төсөв, санхүүгийн мэдээллийг тогтмол шинэчилж олон нийтийн мэдээлэл авахболомжийг бүрдүүлэн ажиллаж байна.

         Дөрөв: Чиг үүргийн дагуу олгож буй зөвшөөрөл,бүртгэлийн ил тод байдал

“ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил , үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 47.3-т зааснаар үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж буй бүх гишүүд худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн  байх буюу худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох  сургалтанд хамрагдаж, А3 гэрчилгээ авсан байх шаардлага тавигддаг. Сангийн сайдын 2014 оны 09-р сарын 30-ний өдрийн 212 тоот тушаалаар батлагдсан  “ Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх , гэрчилгээ олгох журам”-ын дагуу уг сургалтыг  Сангийн яам болон ТӨБЗГ-аас Архангай аймагт 2017 оны 03-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулан сургалтанд  нийт 65 хүн хамрагдсанаас 35 хүн тэнцэж гэрчилгээ авсан.

Байгууллагын чиг үүргийн дагуу А3 гэрчилгээ олгож, бүртгэл хөтлөхөөс гадна тендерт оролцогч ААН-ийн бүртгэлийг гарган цахим хуудсанд ил тод мэдээлж байна. ХАА-наас хөтөлж буй тендерт оролцсон ААН-ийн бүртгэлийн цахим хуудсанд байршуулан тендерт шалгаруулалтанд шалгарсан, шалгараагүй үндэслэл зэрэг мэдээллийг  tender.gov.mn сайтад үр дүнг оруулж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй  төрийн худалдан авах ажиллагааны статистикийг бэхжүүлэх төслийн хүрээнд худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 сургалт,цахим худалдан авах ажиллагааны системийн захиалагчдад зориулсан сургалтыг2017 оны 03-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулан бүх сумдын 2-3 төлөөлөл аж ахуйн нэгж, иргэний төлөөлөл нийт 100 гаруй хүн хамрагдлаа.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас  аж ахуйн нэгж болон иргэний төлөөлөл, төрийн албан хаагч,захиалагчийн төлөөлөлд цахим сургалтыг зохион байгууллаа.

          Сургалтанд сумдаас ирсэн төлөөлөгч ,төрийн албан хаагч нар

                Үнэлгээний хорооны гишүүд цахим тендер үнэлж байгаа нь:

                     Өмчийн дуудлага худалдаа явуулж байгаа нь:

  Аж ахуй нэгж компаниудын төлөөлөл: Авлигын эсрэг үйл ажиллагаа, мэдээлэлийн ил тод байдлын талаар сургалт явууллаа.

               Тав:     Худалдан авах ажиллагааны ил тод байдлын талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээхудалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, түүнтэй танилцах боломжоор хангах асуудлыг байгууллагын үйл ажиллагаа, тэр дундаа авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд  анхааран ажиллаж байна.

2017 онд зохион байгуулагдсан тендер шалгаруулалтанд шалгарсан, шалгараагүй  компаний үр дүн мэдээлэлийг  ХААГ-ын цахим хуудас www.e-tеnder.mn  Засгийн газрын худалдан авах ажиллагааны   www.e-procurement.mof.gov.mn системд байршуулан олон нийтэд мэдээллэж байна. Мөн 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тендер шалгаруулалтыг дээрхи сайтад байршуулан мэдээллэж байна. 2017 оны тендер шалгаруулалтын урилгыг  Үндэсний шуудан өдөр тутмын сонинд тавьж нийтлүүлж байна. Цахим худалдан авах ажиллагааны www.meps.gov.mnцахим хуудсант тендерийн урилга,тендерийн баримт бичиг, үр дүнгүүд болон гэрээ байгуулсан ажлуудын шалгарсан оролцогчийн материалыг нийтэлж , олон нийтэд ил тод мэдээлж байна.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2017 оны 06-р сарын 05-ний өдөр төрийн өмчийг орон нутагт шилжүүлэх цахим хурлыг зохион байгууллаа.

Зургаа: Авлигын эсрэг хууль тогтомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах                 ЭБАТ-ыг томилон  ажиллуулж байгаа байдал

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах эрх бүхий албан тушаалтныг 2016 оны 11-р сарын 01-ний өдрийн 28 тоот  тушаалаар томилж , холбогдох  хуульд заасан урамшууллыг олгож байна.     ЭБАТ-ын ажил үүргийг Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан Д.Эрдэнэтуяад хариуцуулан ажлын байрны тодорхойлолтод ЭБАТ-ын ажил үүргийг нэмэлтээр оруулан үр дүнгийн гэрэ байгуулсан. Байгууллагын  ЭБАТ нь  АТГ-ын 2017 оны  01-р сарын 06-ний өдөр зохион  байгуулсан цахим сургалтанд хамрагдан  Авлигын эсрэг хууль, тогтоомжийн талаар болон бусад зүйлсийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон.

Мэдүүлэг бүрдүүлэлтийн ажил нь ЭБАТ-ын үйл ажиллагааны гол хэсэг, энэ талаар авлигын эсрэг үйл ажиллагааны тайланд тусган ,хэрэгжилтийн явцыг тооцон  ажиллаж байна.

Долоо: Ашиг сонирхлын зөрчлөөс урьчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх талаар:

Байгууллагын ёс зүйн дүрэм боловсруулан ажиллах санал  явагдаж байгаа. Ёс зүйн дүрэмд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн заалтууд оруулахаар мэргэжилтнүүд бэлтгэж байна. Зөрчлийн  талаархи мэдээлэл , иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах утас: 70332451 –ийг ажиллуулж захидал, харилцааны ажилтны утас, биечлэн, цахим хэлбэрээр зэрэг боломжит бүхий л хэлбэрээр хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байна. Байгууллагын Arkhangai.onug@gmail.com сайт нээн ил тод байдлын талаар мэдээллэхээр бэлтгэж байна. Ёс зүйн дүрмийн хэм хэмжээг сахин ажиллах,         ёс суртахууны доголдол гаргахгүй байхад дэмжлэг үзүүлэх, сурталчилах зорилгоор Төрийн дуулал, Төрийн албан хаагчийн тангараг, Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйлийг ил тод байршуулж, байгууллагын соёлыг бий болгох, албан хаагчдыг соён гэгээрүүлэх арга хэмжээний нэг хэлбэр болгон хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчийн шалгалтанд С.Сүнжидмаа, Ш.ШДашлхүндэв нар ажилтан  орж  тэнцэн Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн.

Найм: Иргэдийн өргөдөл,гомдол,хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх талаар:

            Байгууллагын үйл ажиллагааг байгууллагын мэдээллийн самбаруудаар дамжуулан олон нийтэд мэдээллэж байна. Ил тод байдлын  мэдээлэл, Шилэн дансны мэдээлэл самбаруудыг ажиллуулж байна.

Ес: Авлигын эрсдэл,авлига гарах боломжийг  бууруулах талаар:

Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг сонгохдоо санамсаргүй сонголтын аргыг хэрэглэж байна.Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг санамсаргүй сонгох сонголтын программ хангамжийн шийдлийг  Цахим худалдан авах системийн 2-р үе шат төслийн хүрээнд шийдвэрлэн хэрэглэж эхлэж байна.Энэ нь үнэлгээний хорооны гишүүдийн ажлын ачаалал тэнцвэртэй болох, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байхад чиглэсэн сонголт гэж үзэж бүх үнэлгээний хорооны захирамжуудыг сайтад оруулж байна.

Шалгарсан компанийн тендерийн материалыг цахим худалдан авах ажиллагааны систем www.mers.gov.mnцахим хуудсанд байршуулан ил тод мэдээллэж байгаа нь шалгараагүй аж ахуйн нэгжүүд харьцуулсан мэдээлэл авах, шударга байдлыг илэрхийлэх, олон нийтээс гарах буруу ташаа ойлголт, үндэслэлгүй хардалт гаргахгүй байх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Үнэлгээний хорооны гишүүдээр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх ,зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гаргуулан хэвшсэн. АТГ-ын цахим хуудсанд мэдээллийг бүртгэж байна. Одоогийн байдлаар 45 хүний мэдэгдлийг хүлээн авч  АТГ-ийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем meduuleg.iaas.mn –д мэдээллийг оруулж байна.

Одоогийн байдлаар 5 тендер зохион байгуулалтын мэдээллийг оруулсан. Худалдан авах ажиллагаа, төрийн өмчийн дуудлага худалдааны үнэлгээний хороонд орж ажиллаж байгаа хүмүүсийн мэдээлэлийг оруулж байгаа ба зар, урилга, холбогдох мэдээллийг Үндэсний шуудан сонингоор дамжуулан олон нийтэд мэдээллэж байна.

Байгууллагад мэдээлэл технолги хариуцсан ажилтан ажиллаж албан хаагчдыг дотоод мэдээлэлээр хангаж, өдөр дутамын ажлаа дотоод сүлжээнд бичиж  удирлага  хяналт тавихад бүрэн боломжтой болсон.

Байгууллагын дотоод аудит, хяналт, шалгалтын хүрээнд илэрсэн авлигын зөрчил, бусад байгууллага, иргэдийн мэдээллээр илэрсэн зөрчил одоогоор бүртгэгдээгүй байна.  Байгууллагад  мэдээлэл технологи хариуцсан ажилтан албан хаагчдыг дотоод мэдээлэлээр хангаж, өдөр дутамын ажлаа дотоод сүлжээнд бичиж  удирлага  хяналт  тавихад бүрэн боломжтой болсон. Байгууллагын дотоод аудит, хяналт,шалгалтын хүрээнд илэрсэн авлигын зөрчил, бусад байгууллага, иргэдийн мэдээллээр илэрсэн зөрчил одоогоор бүртгэгдээгүй байна.

ТАЙЛАН БИЧСЭН: ОНӨГ-ын ажилтан                        Д.ЭРДЭНЭТУЯА

Сэтгэгдэл үлдээх


3 − = 0