Slide background
Slide background
Slide background

Танилцуулга

zurag

Тус алба нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь заалт, аймаг нийслэлийн Засаг даргын дэргэдэх ХААА-ны нэгж байгуулах түхай МУЗГ-ын 2012 оны 11 дүгээр сарын 144 дүгээр тогтоолын дагуу 4 хүний бүтэц орон тоотойгоор 2013 оны 01 сард үүсгэн байгуулагдсан.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны алба нь Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааг орон нутагт зохион байгуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий худалдан авах ажиллагааны асуудал эрхлэн ажиллаж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

 

  • Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн хуваарилагдсан төсвийн хөрөнгийг хэмнэлттэй, үр дүнтэй ашиглаж, өрсөлдөх тэгш боломж олгож, ил тод, хариуцлагатай байх нөхцлийг хангана.
  • Худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулна.
  • Худалдан авах ажиллагааны талаар төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.
  .