Тусгай зөвшөөрөл


 Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг:

2.1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичигт /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, факс, цахим хаяг зэргийг тодорхой бичих/ эзэн, эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар

2.2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр хэсгийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичиг /үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгөө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/

2.3. Худалдаа үйлчилгээ эрхлэх газар нь дотоод худалдаа, хүнсний асуудал эрхэлсэн байгууллагаас тогтоосон болон Стандарт, хэмжил зүйн хэлтсээс стандартад заагдсан шаардлагыг хангасан тухай /тохирлын гэрчилгээ/ байна.

2.4. Цагдаагийн газрын тодорхойлолт /сумын хэсгийн төлөөлөгчийн тодорхойлолт санал дүгнэлт/

2.5. Татварын хэлтсийн тодорхойлолт /сумын татварын байцаагчийн тодорхойлолт/

2.6. Сумын Засаг даргын тодорхойлолт